Зарлал

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАГДЛАА.

2019 3-Р Сар 19

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол...

"ӨӨР ГАРЦ, ЗӨВ ГАРЦ" хэлэлцүүлэг болох гэж байна.

2019 2-Р Сар 22

МҮИС-ийн эрдэмтэн багш,ажилчид, оюутнууд болон төгсөгчидөөМонгол Улсын 3дахь Ерөнхийлөгч асан Нам...

МҮИС-ийн Leader Student Awards - 2018 шинэ жилийн цэнгүүн боллоо.

2018 12-Р Сар 28

Жил бүрийн яг энэ өдрүүдэд албан байгууллага, аж ахуй нэгж хуучин оны үнэлэлт дүгнэлтээ өгдө...

МҮИС "Удирдах ажилтны зөвлөгөөн-2018" болж өнгөрлөө.

2018 12-Р Сар 22

Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох зорилго тавин ажиллаж буй МҮИС-ийн удирдах түвшний ажилт...

МҮИС-ийн дэргэдэх Таеквондо, Гандболлын баг тамирчидыг Гүйцэтгэх захирал Сунь Юүнь Сонь хүлээн авч уулзлаа.

2018 12-Р Сар 21

2018 оны турш тасралтгүй өндөр амжилттай үзүүлсэн МҮИС дэргэдэх Такевондогийн шигшээ баг, Гандбо...

Видео

МҮИС-ийн 20 жилийн ойн баярын “Мөрөөдлөөс төгс рүү” ГАЛА тоглолт боллоо 


Монголын Хамгийн Том, Хамгийн Шилдэг Боловсон хүчин бэлтгэдэг Монголын Үндэсний Их Сургуулийн 20 жилийн ойн баярын “Мөрөөдлөөс төгс рүү” хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 12-р сарын 8нд Улаанбаатар хот, UB Palace -н Концертын их танхимд болж өнгөрлөө.

Тэртээ 1998 оны 9 сарын 1нд 2 үндсэн тэнхимтэй, 162 оюутан, үндсэн 8, цагийн 10 багштай анхны хичээлээ эхэлж байсан Чандмань Эрдэнэ нэртэй коллеж өнөөдөр 13000 гаруй оюутан, 700 гаруй үндсэн багш, хичээлийн 5 байртай Монгол улсын үндэсний хэмжээн дэх Хамгийн том Хамгийн чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ болон өдрөөс өдөрт илүү дэвшин хөгжиж "Дэлхийн шилдэг 500сургууль" -н нэг болохоор зорилт тавин үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүндэтгэлийн гала концертыг МҮИС-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат нийт оюутан сурагчид болон түүхт 20 жилийг бүтээлцсэн МҮИС-ийн багш сурган хүмүүжүүлэгч нарт тусгайлан ойн баярын мэндчилгээ дэвшүүлэн үйл ажиллагааг нээн урлаг соёлын тоглолтоор үргэлжиллээ.   

  МҮИС нь жилийн 500 гаруй сая төгрөгийн 10 гаруй төрлийн  тэтгэлэгийн сантай бөгөөд ойн баяраа угтан шилдэг суралцагчиддаа тэтгэлэгийн эрхийн бичгийг гардуулсан юм. 



МҮИС-ийн 4н талт хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан гала тоглолтод БНСУын  дуучид    Чон мин жунг, Хэ Кеон  урилгаар ,Монгол улсын урлаг соёлын төлөөлөгчид Ука, Цоожоо, Гинжин, Хобби дэнс гэх мэт  хамтлаг дуучид Монголын оюутан залууст ая дуугаа үнэ төлбөргүй  хүргэж МҮИС-ийн гарын бэлгийг ирсэн оюутан тус бүрт гардууллаа.


МҮИС-ийн түүхт 20 жилийн ойн болон 2019 шинэ оны босгон дээр Монгол улсад анх удаа их сургуулийн дэргэдэх  200 ортой орчин үеийн эмнэлэг, Инноваци технологийн төв гэх мэт бүтээн байгуулалтуудыг ашиглалтад оруулахаар үйл ажиллагаа явуулж байна. МҮИС-ийн хөгжлийн илэрхийлэл 4 талт хөгжлийг чиг болгосон  МҮИС-ХҮН юм.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ТҮҮХТ 20 ЖИЛИЙН ОЙ- МӨРӨӨДЛӨӨС ТӨГСРҮҮ ГАЛА ТОГЛОЛТ


Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгссөн шилдэг сурагчдыг урамшуулан цаашид сурч хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Шилдэг төгсөгч-2018” ёслолын ажиллагаа энэ сарын 20-ны өдөр УБ Палас-т зохион байгуулагдлаа.

Тус үйл ажиллагааг МҮИС, МСХолбоо хамтран зохион байгуулсан бөгөөд нийслэл, хөдөө орон нутгийн 1000 гаруй #шилдэг сурагчид оролцлоо.
Энэ үеэр ЕБСургуулиа амжилттай суралцаж төгссөн
Хөгжим бүжгийн коллежийн 12Б ангийн сурагч Б.Гоомарал,
67-р сургуулийн 12Б ангийн сурагч Г.Сарангэрэл,
47-р сургуулийн 12В ангийн сурагч О.Энхнаран нарт МҮИС-д хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичгийг гардууллаа.


Ерөнхий Боловсролын Сургуулийн Шилдэг төгсөгчид Монголын Хамгийн Том Монголын Үндэсний Их Сургуульд үнэ төлбөргүй суралцана


ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалынхаа хүрээнд Монголын хамгийн том Монголын Үндэсний Их Сургуульд зочилж, МҮИС-ийн дотоод, гадаад үйл ажиллагаа болон удирдлагууд, багш нартай танилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

МҮИС нь Бүгд Найрамдах Тува улстай хамтын ажиллагаагаа эхлүүлээд 10 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд багш, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.
Энэ жилийн хувьд Тува улсын 7 оюутан МҮИС-ийг төгссөн төдийгүй цаашид 1+2+1 хөтөлбөрийн хүрээнд МҮИС-ийн 20, Тува улсын 20 оюутныг тус тус солилцоогоор суралцахаар болж,тэдгээр оюутнуудаастус бүр гурван оюутныг 4 жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцуулахаар болсныг уулзалтын үеэр хоёр тал мэдэгдлээ.
Өдгөө 20 жилийнхээ ойтой золгож буй МҮИС нь 13000 гаруй оюутан, 700 гаруй багш, 300-аад ажилтантай бөгөөд 250 гаруй чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа төдийгүй гадаадын 26 орны 50 гаруй сургуультай хамтын ажиллагаатай байдаг.
Тухайлбал, АНУ-ын Калифорний Их Сургууль болон БНСУ-ын Чусоны Их Сургуультай Анагаахын чиглэлээр 16 мянган долларын төсөлд хамтран ажиллахаар болжээ. Мөн Монгол улсад 80 тэрбум долларын хөрөнгө оруулалттай тоног төхөөрөмж дээр суурилсан 200 ортой, яаралтай тусламжийн 4 онгоц буух хүчин чадалтай орчин үеийн эмнэлгийн цогцолбор буюу инноваци технологийн төвийг барьж ашиглалтад оруулах гэж байна.
Түүнчлэн Монголдоо анх удаа их сургуулийн дэргэд дэлхийн жишигт нийцсэн “Эко Кампус”-ийг байгуулж байгаагаа дуулгалаа.

Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол МҮИС-д зочиллоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг спортын их наадмаа 13 000 оюутнуудынхаа дунд амжилттай зохион байгууллаа


Монголын Үндэсний Их Сургуулийн Спортын Их Наадам

Монголын Үндэсний Их Сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилд шинээр үүсэн байгуулагдсан болон одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа Клубүүдийн нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр нийт оюутнуудад клуб тус бүр танилцуулгаа хийж сонирхсон оюутнуудыг гишүүнээр элсүүллээ. Мөн үдээс хойш урлаг зааланд клуб тус бүр мэндчилгээ бэлтгэн ирж бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулж батламж гардаг авлаа.


Клубүүдийн нэгдсэн өдөрлөг боллоо. 2017.12.01
Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг спортын их наадмаа 13 000 оюутнуудынхаа дунд амжилттай зохион байгууллаа


Монголын Үндэсний Их Сургуулийн спортын их наадам 2017.11.13