АЖГХС онцлох мэдээ /3/: ОЮУТНУУД ЯПОН УЛСАД 1 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ, 48 САЯ ТӨГРӨГНИЙ ЦАЛИНТАЙГААР МЭРГЭЖЛИЙН ДАГУУ ДАДЛАГАЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.

МҮИС-ийн Аялал Жуулчлал Газрын Харилцааны Сургуулийн ОЮУТНУУД ЯПОН УЛСАД 1 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ, 48 САЯ ТӨГРӨГНИЙ ЦАЛИНТАЙГААР МЭРГЭЖЛИЙН ДАГУУ ДАДЛАГАЖИН АЖИЛЛАЖ БАЙНА. 
АЖГХС-ийн “Аялал жуулчлалын менежмент”-ийн 2, 3-р курсийн 6 оюутан Япон улсын Кёото хотын халуун рашаан, сувиллын Никихан компанид 2018 оны 10-р сарын 01-нээс эхлэн 1 жилийн хугацаатайгаар “Олон улсын дадлагажигч оюутан” хөтөлбөрт хамрагдлаа. Энэхүү мэргэжлийн дагуу цалинтай дадлагажих хөтөлбөрийг МҮИС, Япон улсын хөдөлмөр зуучлалын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний технологийн чиглэлээр өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 
“Олон улсын дадлагажигч оюутан” хөтөлбөрийн онцлог нь оюутнууд өөрсдийн суралцаж буй мэргэжлийн дагуу өндөр хөгжилтэй оронд дадлага хийж технологи судлах ба