Анагаах ухааны сургууль

Захирлын мэндчилгээ

Дэлхийн анагаах ухааны хөгжилд хөл нийлүүлэн алхах чадвартай эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх нь бидний эн тэргүүний зорилго тул сургалтандаа нотолгоонд суурилсан орчин үеийн арга зүйг ашигласан, эмнэлгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник технологид суурилсан түшиц эмнэлэгтэй, хамгийн тохилог сайхан орчинтой сургууль байгуулж байгаа нь бид бүхний бахархах зүйлийн нэгээхэн хэсэг нь билээ. Бид бүхэн хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, зөв үзэл бодолтой, бие бялдар, гоо сайханы өв тэгш хүмүүжилтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай эмч эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд манай сургуулийн оюутны 4 талт хөгжлийн үйл ажиллагаа онцгой нөлөө үзүүлдэг Манай АУС нь байгуулагдаад 5 жил болж байгаа ч суралцах оюутны тоо 5 дахин, эрдэмтэн багшнарын тоо 8 дахин өсч, анхны төгсөлтийн сувилагчид маань 100% мэргэжлийн ажлаа амжилттай хийж гүйцэтгэж байгаагаас харахад бидзорилгодоо хүрэх зөв замаар явж байгаа нь тодорхой. МҮИС-ийн 20 жилийн ойг тохиолдуулан амжилт бүтээл, хүсэл тэмүүлэл, итгэл зүтгэлээр жигүүрлэсэн эрдэмтэн багш, ажилтан ажилчид, оюутан залуусдаа баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье АУС-ийн захирал доктор (Ph.D) профессор С. Сэдэддулам

Танилцуулга

Эрхэм зорилго: Мэргэжлийн өндөр ур чадвартай, хүмүүнлэг, олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээний мэргэжилтэн бэлтгэдэг, боловсрол, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч шилдэг сургууль байна. Зорилт: Дэлхийн шилдэг сургалтын технологийг сургалтандаа ашиглах Судалгаа шинжилгээний олон улсын чиг хандлагыг тусгасан тэргүүлэх зэргийн инноваци, эрдэм шинжилгээний байгууллага болох Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу сургалт явуулдаг улсын хэмжээний яаралтай тусламжийн сургалтын төв болох Ирээдүйн эмч, эмнэлгийн мэргэжилтэнд ёсзүй, харилцаа, хандлагын төлөвшил олгох ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА АУС нь дэлхийн шилдэг сургалтын технологийг сургалтандаа ашиглах, судалгаа шинжилгээний олон улсын чиг хандлагыг тусгасан тэргүүлэх зэргийн эрдэм шинжилгээний байгууллага болох зорилтын хүрээнд гадны шилдэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгуулагуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Стэнфордын Их Сургууль, АНУ Чoсаны Их Сургууль, БНСУ Тайпейн Анагаах Ухааны Их Сургууль, Тайвань Daegu Haanu Их Сургууль, БНСУ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ Сургууль байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаанд оюутны тоо 5 дахин, багшлах боловсон хүчний тоо 8 дахин өсч, одоогоор 5 хөтөлбөрийн баг, 42 эрдэмтэн багш ажиллаж байгаагийн 10 нь эрдмийн зэрэг цолтой,  1111 оюутан суралцаж байна. Дараах мэргэжлийн  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. - Анагаах ухаан- Уламжлалт анагаах ухаан- Нүүр ам судлал- Нийгмийн эрүүл мэнд- Эм зүй- Сувилахуй- Биоанагаах- Хөдөлгөөн засал 2018 онд сувилахуйн мэргэжлээр анхны төгсөлтөө хийж 13 сувилагч бэлтгэсэн нь 100% мэргэжлийн  ажлын байранд амжилттай ажиллаж байна Оюутнуудын хэрэгцээ шаардлагыг хангасан химийн, биологи, молекул биологи, гистологийн  лаборатори, эмнэлзүй, нүүр ам судлал, уламжлалт анагаахын ур чадварын танхим, сувилахуйн ур чадварын төв зэрэг бүрэн тоноглогдсон сургалтын орчинтой.  МҮИС-ийн АУС нь орчин үеийн техник, технологоор хангагдсан  олон улсын стандартад тохирсон,  их сургуулийн ...

Хөтөлбөр

Анагаах ухааны сургууль