АУС онцлох мэдээ /6/: МҮИС-ийн АУС-ийн багш Ц.Ариунзаяа нь Бүгд найрамдах Словак Улсын АУДС-ийн докторын сургалтын заавал судлах хичээлийг бүрэн судлаж дуусгалаа.

Дотрын ахлах зэрэгтэй эмч, АУ-ны докторант Ц.Ариунзаяа багш 2016 оноос Бүгд Найрамдах Словак Улсын  АУИС–ийг  докторантурт  суралцсан бөгөөд шинэ оны босгон дээр докторантын заавал судлах хичээлийг бүрэн судлаж дуусган 2019 оны 5-р сарын 29-ны өдөр АУ-ны докторын зэрэгээ хамгаалах товоо гарган БНСловак улсаас ирлээ.


Ц.Ариунзаяа багш нь АНУ-ын Харвардын Их Сургуулийн  Анагаахын Сургуулиас Улаанбаатар хотод Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай хэрэгжсэн Анагаах Ухааны Сургуулийн  багшийг чадавхжуулах T2T хөтөлбөрийн сургалтанд суралцаж  Харвардын статустай гэрчилгээтэй төгссөн. Словак, Чех, Орос, Англи хэлний  мэдлэгтэй манай сургуулийн тэргүүний багш юм.

Мэргэжлийн чиглэлээр 1 сурах бичиг, 2 гарын авлага гаргасан.

2003 оны 5-р сард “ШКТЭ-ийн Элэг судлалын төвийн “Элэгний циррозын оношлогоо-эмчилгээний тулгамдсан асуудлууд” сэдэвт онол-практикийн II бага хуралд “Элэг хамгаалах Гепамон бэлдмэлийн Силимаринтай харьцуулсан судалгаа” сэдвээр, 2005 онд ”Монос группын 15 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд  “Дотор эрхтний үрэвсэлт өвчнүүдийн үед орчин үеийн эм бэлдмэлийн үйлдлийн идэвхийг ХШБ-ны эмгэг тоон харьцаагаар судалсан дүн” сэдвээр, 2006 онд ”Монос” дээд сургуулийн “Залуу судлаачдын анхдугаар чуулган”-нд “Хосолмол бэлдмэлийн элэг хамгаалах үйлдлийг гистохими, гистоморфологийн аргаар судалсан дүн”сэдвээр тус тус илтгэл тавьж, эрдэм шинжилгээний хурлын хураангуйд тезис хэвлүүлсэн.

Эрдэм шинжилгээний өгүүлэлээ Словак Улсын дотоодын сэтгүүл болох “Hepatology” болон “Interna medicina pre prax“  сэтгүүлд хэвлүүлэн гаргахаар удирдамжаа авсан. 2019 оны 5 сарын 23-25нд Словак улсын Братислава хотод болох “Majove hepatologicka konferencia” олон улсын хуралд оролцох, 2019 оны 5 сарын 29-нд  “Хөгжиж буй орны В,С вирус гепатитын тархалт болон эмчилгээний байдал” сэдвээр хамгаалахаар төлөвлөж байна.

Багшийнхаа цаашдын эрдэм шинжилгээний ажилд амжилт хүсье.