Барилга инженерийн сургууль

Захирлын мэндчилгээ

Монголын Үндэсний Их Сургуулийн удирдлага, захирлын зөвлөл, профессор багш нар, нийт оюутан, ажилтан, албан хаагч та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, МҮИС-ийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан хувиасаа болон хамт олныхоо өмнөөс баярын мэнд хүргэж мэндчилье.Саяхан бид МҮИС-ийнхаа 15 жилийн ойг тэмдэглэж байсан билээ. Цаг хугацааны хувьд маш богино тавхан жил өнгөрсөн боловч манай хамт олны хувьд “Шинэ зууны төгс удирдагч”-ийг бэлтгэх сургуулийн эрхэм зорилгын хүрээнд МҮИС-ийн түүхийн баялаг хуудсанд бичигдэхээр ажил, амьдралын асар их амжилтыг бүтээжээ.2013 ондЗТЯ-ны захиалгаар өөр мэргэжлийн бакалаврын боловсролтой авто замын салбарын 33 залуусыг “Авто замын барилгын инженер” мэргэжлээр элсэлт аван 11 доктороор хичээл заалган 2016онд, энэ туршлага дээрээ тулгуурлан мөн өөр мэргэжлийн бакалаврын боловсролтой 14 залуусыг 2014онд “Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер”-ийн 3 жилийн түргэвчилсэн оройн ангид элсэлт аван 2017 онд тус тус амжилттай төгсгөсөн нь Монголын Үндэсний Их Сургуулиа бодит байдлаар Монгол улсын дэд бүтцийн салбарт таниулан суртачилсан маш их ач холбогдолтой үйл ажиллагаа болсон гэж манай хамт олон бахархан дүгнэж байна. МҮИС-ийн их бүтээн байгуултанд захирал Б.Эрдэнэболд Инновацын барилгын зураг төсөл зохиоход мөн ДХБагийн ахлагч З.Нэрмөнх сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр/ SOLAR/,манай сургуулийн толгой компани “Энигма констракшн” ХХКтодорхой өртөг бүхий тендерт ялан “Эх Нялхасын Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-ийн гадна зам талбайн тохижилтын ажилд багш Ц.Булган зөвлөхөөр, АЗБИ-ийн 3,4, ИБҮБ-ын 3-р ангийн оюутнууд гар бие оролцсон нь сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны болон үйлдвэрлэлийн ажлынзохих түвшингилтгэх бодит баталгаа болсон гэж бид дүгнэж байна.Ийнхүү Монголын Үндэсний Их Сургуулийн түүхт 20 жилийн ойг ажлын өндөр амжилтаар угтаж,энэ сургуульдаа ажиллаж, амьдарч байгаадаа манай хамт олон маш их бахархаж байдаг. Энэ цаг үед Барилга инженерийн сургуулийг үүсгэн байгуулж, Монголын Үндэсний Их Сургуулийн хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр мэдлэг оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулж явсан бидний эрхэм хүн Д.Дамиран захирлыгаа гэгээн сайхнаар дурсан халамжит хань, үр хүүхдүүд ач, зээ нарт нь сайн хань, сайхан аав, алдартай өвөөгөөрөө бахархаж, омогшиж яваарай гэж хүсье. БИС-ийн хамт олон та бүхэндээ өөрийгөө байнга хөгжүүлэн дэлхийн түвшинд ажиллах чадвартай боловсон хүчин бэлтгэх өндөр зорилгын төлөө бие биенээ хүндэтгэн,хамт олон, оюутнуудынхаа амжилтаар бахархсан, дуугарвал дуу, дугтарвал хүч нэгтэй чадварлаг бүтээлч хамт олон байна гэдэгт чин сэтгэлээсээ хүсэн,тэгш дүүрэн сайн, сайхан бүхнийг өргөн барьж ерөөе. Мөн ойг зохион байгуулж байгаа бүх хүмүүст амжилт хүсч, энэ их ойн баяр баяслаар улам их эрч хүч энерги аван зорилго, зорилтоо нарийвчлан тодорхойлж дэлхийн шилдэг их сургууль болох ариун үйлсдээ арвин амжилт гаргахыг МҮИС-ийн нийт хамт олондоо хүсэн ерөөе. Та бүхнийгээ хүндэтгэсэн: БИС-ийн захирал Ц.Булган (Монгол Улсын техникийн шинжлэх ухааны зөвлөх инженер)

Танилцуулга

Эрхэм зорилго: “ Шинэ эриний төгс инженерүүдийг бид бэлтгэнэ” БИС-ийн зорилт: Орчин үед барилга, дулааны бүтээн байгуулалтын салбарт чадварлаг мэргэжилтэн инженерүүдийг бэлтгэж улмаар барилга, дулааны инженер, технологич чиглэлийн хувийн хэвшлийн биеэ даасан сургууль болох Барилга инженерийн сургууль байгуулсан түүхэн замнал МҮИС-ийн Уул уурхайн сургуульд анх 2010 онд Барилгын менежмент мэргэжлээр сургалт явуулж эхэлсэн нь Барилга Инженерийн Сургууль байгуулагдах үндэс суурь болсон гэж үздэг. 2011 оны 09 дүгээр сарын 01-нд Барилга, дизайны тэнхим байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр Л.Олзвойбаатар /докторант/, зөвлөхөөр техникийн ухааны доктор /Ph.D/, дэд профессор Д.Дамиран, багшаар химийн ухааны доктор, дэд профессор Г.Сүхдорж, ахлах багш Г.Очиржанцан /магистр/, багш П.Осорсүрэн /докторант/, Д.Болормаа /магистр/, Д.Баярмаа /магистр/, Н.Туул /докторант/, Т.Эрдэнэчимэг /магистр/, Ц.Эрдэнэ-Оргил нар ажиллаж байлаа. УУБИСургуульд ИБҮБ, АЗБИ  мэргэжлээр  шинээр элсэлт авсантай холбогдуулан 2012 оны 09 дүгээр сарын 01-нд уг тэнхим Барилга, авто замын тэнхим болон өргөжиж, тэнхимийн эрхлэгчээр Б.Даваасүрэн /докторант/, зөвлөхөөр доктор /Ph.D/, дэд профессор Д.Дамиран нар, бүрэлдэхүүнд нь ахлах багш Л.Олзвойбаатар, Г.Очиржанцан, багш Д.Солонго, В.Дэлгэрмаа, Ж.Азжаргал, С.Наранцэцэг нар ажиллаж байв. Барилга, авто замын мэргэжлийн оюутнуудын элсэлт илт нэмэгдсэн тул 2013 оны  8-р сард  МҮИС-ийн бүрэлдэхүүнд  Барилга,  Авто зам, Архитектурын  гэсэн  3 мэргэжлийн  тэнхимтэй Барилга инженерийн сургуулийг шинээр байгуулж, Иргэний ба үйлдвэрлэлийн барилга, Авто зам барилгын инженер, Дулааны инженер, Барилгын менежмент , Архитектур гэсэн  5 мэргэжлээр18 багш,  470 гаруй оюутантай   сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2014 онд Сантехникийн инженер, Барилгын бүтээц эдлэлийн технологи мэргэжлээр элсэлт авч, БСШУЯ-ны сайдын тушаалаар мэргэжлийн индекс 2014 онд өөрчлөгдсөнтэй холбоотойгоор “Архитектурын тэнхим”-ийг татан  буулгаж оронд нь Дулааны инженер, Сантехникийн инженерийн мэргэжлийг нийлүүлэн “Дулаан сантехникийн тэнхим”-ийг шинээр байгуулж  Архитектурын ...