​БНСУ-ЫН ЧУСОНЫ ИХ СУРГУУЛЬ БОЛОН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХАМТАРСАН 1 ТЭРБУМ 600 САЯ ВОНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА.

БНСУ-ЫН ЧУСОНЫ ИХ СУРГУУЛЬ БОЛОН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХАМТАРСАН 1 ТЭРБУМ 600 САЯ ВОНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА.

БНСУ-ын Засгийн Газрын шугамаар Чусоны Их Сургууль, Монголын Хамгийн Том Их Сургууль болох Монголын Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн хамтарсан “Монгол улсын Сувилахуйн шинжлэх ухааны хөгжил, тусламж үйлчилгээ” сэдэвт 1 тэрбум 600 сая воны төсөл хэрэгжүүлж байна.
Энэхүү гэрээ хэлэлцээрийн хүрээнд нийгмийн халамж болон сувилахуйн чиглэлээр түлхүү анхааран ажиллаж байгаа бөгөөд хоёр их сургуулийн хамтын ажиллагаагаар зогсохгүй Монголын Үндэсний Их Сургууль дэлхийн хамгийн шилдэг сургуулиудын жишгээр дэргэдээ эмнэлэгтэй инноваци технологийн төвтэй их сургууль юм.
Уг төслийн хүрээнд:
- Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлэх
- Сургалтын тоног төхөөрөмжийг шинэчлэх
- Боловсролын мэдээлэл, материал солилцох
- Мэргэжлийн сургалт, судалгаа явуулах
- Хамтарсан Эрдэм Шинжилгээний Хурал, зөвлөгөөн зохион байгуулах
- Нийгмийн халамж үйлчилгээг хүртээмжтэй олгох зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.