Боловсролын сургууль

Захирлын мэндчилгээ

Энэхүү номыг уншигч эрхэм танд МҮИС-ийн Боловсролын сургуулийн эвсэг, бүтээлч, оюунлаг хамт олны нэрийн өмнөөс мэндчилж байна. Манай сургууль нь2016-2017 оны хичээлийн жилээс үйл ажиллагаагаа эхэлсэн МҮИС-ийн хамгийн залуу салбар сургууль юм. Орчин үеийн ойртон нягтарч буй дэлхий ертөнцөд монголчууд бид дэлхий дахины бусад ард түмнүүдтэй эн зэрэгцэн оршин тогтнох, хөгжин цэцэглэхэд залуу үеийнхны боловсрол, төлөвшил, хүмүүжил хамгийн чухал үүрэгтэй билээ. Ирээдүй хойч үеэ амьдрал, хөдөлмөрт бэлтгэх ариун их үйлсэд голлох үүрэг гүйцэтгэдэг багш, тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын болон бага ангийн багшийг бэлтгэн гаргахад гар бие оролцон ажиллаж байгаадаа манай сургуулийн хамт олон баярлан бахархаж байдаг билээ. Энэхүү нэр хүндтэй үйл хэргийг бүтээхэд хувь хүний мэдлэг, чадвар, дадлага, хариуцлагаас гадна хамт олны эв нэгдэл, хамтач ажиллагаа, багаар ажиллах чадвар юу юунаас чухал юм. Орчин үеийн шаардлагад нийцсэн багш төлөвшүүлэн гаргах үйл ажиллагаанд нэн тэргүүнд мэдлэг, ур чадвар, ёс зүйтэйбагшлахболовсонхүчнээрхангагдах, тэргүүний техник, технологийг нэвтрүүлсэн сургалтын орчинг бий болгох, нийгмийн хэрэгцээнд тулгуурласан мэргэжлийн шилдэг хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэглэх зэрэг ажлуудыг шийдвэрлэх ёстой. Энэ чиглэлд манай сургуулийн хамт олон гар нийлэн ажиллаж байна. Шинэ эриний монгол иргэнийг төлөвшүүлэх, чанартай, хариуцлагатай, бүтээлч, оюунлаг, хүмүүнлэг багш бэлтгэх зорилготой манай сургууль цаашид мэргэжлийн хөтөлбөрүүдийнхээ тоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, оюутны сурах арга барилыг төгөлдөржүүлэх, тэдний ёс зүй, харилцаа хандлагыг нь төлөвшүүлэх чиглэлд хичээн ажиллах болно. Шинэ эринд бидний Монгол уламжлал, нийтийн соёл хоёрыг хослуулан авч, соёлт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхаж, гэрэлт ирээдүйгээ цогцлоон бүтээх их үйлсийн өмнө ирээд байгаа билээ. Энэ үйл хэрэгт манай сургуулийн хамт олон, эрдэмтэн олон багш нар, оюутан залуус, төгсөгчид маань гар бие оролцож, мэдлэг оюун, ур чадвар, хурд хүчээ дайчлэн ажиллана гэдэгт гүнээ итгэлтэй байна. Таныг хүндэтгэн ёсолсон МҮИС-ийн БС-ийн захирал Ж.Жаргалсайхан (Ph.D)

Танилцуулга

Боловсролын сургууль нь 2016 онд анх байгуулагдсан ба хэрэглээний математик, багш-математик, багш-биеийн тамир, Багш- байгалийн ухаан(физик, хими, биологи, газарзүй), Багш-нийгмийн ухаан, багш-монгол хэл, уран зохиол, багш- сургуулийн өмнөх боловсрол, багш-бага боловсрол, зэрэг мэргэжлийн чиглэлүүдээр элсэлт аван ажиллаж байна. Одоогоор 136 оюутантай, мэргэжлийн 2 тэнхимтэй 15 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургуулийн мэргэжлийн хичээлийн хөтөлбөрүүд нь оюутнуудыг олон улсын жишигт нийцэхүйц сайн боловсон хүчин болон төлөвшихөд чиглэгдсэн байдаг ба багш боловсон хүчин нь хэлний мэдлэг чадвар маш өндөр мэргэжлийн багш нар ажилладаг. БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ         Тус сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилд 102оюутан, 2018-2019 оны хичээлийн жилд 170 орчим оюутныг элсүүлэн авч өмнөх 3 мэргэжил дээрээ нэмж Багш, гадаад хэлний боловсрол мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Боловсролын сургууль нь МҮИС-ийн 2-р байрны 2, 3, 5 давхаруудын нийт 8 анги танхимд: 502,504,508,509, 521, 309, 318, 201сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гадаад, дотоодын их, дээд сургуулиудад доктор, магистрын зэрэг хамгаалсан эрдэмтэн багш нараар багаа бүрдүүлэн ажилладаг. Боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааны зорилго нь орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын орчинг бий болгож, дэлхийн түвшинд хүрсэн мэдлэг чадвартай мэргэжилтэн багш бэлтгэх явдал юм.Эзэмшсэн мэргэжлээрээ нийгэмд өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй, харилцааны болон багаар ажиллах өндөр ур чадвартай багш мэргэжилтэн бэлтгэн гаргахаар боловсролын сургууль ажиллаж баайгаа билээ.             Боловсролын сургуулийн үндсэн зарчимнь орчин үеийн өсөн нэмэгдэж буй, хурдацтай, өрсөлдөөнт нийгмийн харилцаа, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийн үед дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, боловсролын үйлчилгээний өрсөлдөх чадварыг сайжруулах, үйл ажиллагааныхаа чанар, цар хүрээгээр улсын болон бүс нутаг, дэлхийн түвшинд хүрэх эрхэм зорилгыг ...

Хөтөлбөр

Боловсролын сургууль