Дотуур байр

Багш-Оюутны орон сууц (APARTMENT)

МҮИС оюутан, багш ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх тэдний суралцах,ажиллаж амьдрах таатай нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор өөрийн их сургуулийн эдэлбэр газрын хүрээнд 12 давхар 1000 оюутны багтаамж бүхий орон сууцны барилгын шавыг 2013 оны 4 сард тавьж  2015 оны 8-р сард ашиглалтанд оруулсан юм.

ХХI зууны эхэн үеийн монголын оюутан залуусыг дэлхийн жишигт нийцсэн олон улсын стандарт шаардлагад нийцсэн тав тухтай орчинд амьдрах,сурч боловсрох боломж нөхцөлөөр хангасан энэхүү барилга нь 1-3 өрөө бүхий орчин үеийн орон сууцны зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд баригджээ.Тус орон сууцны 1-р давхарт кофе шоп, фитнес, таеквондо, аеробекийн танхим, номын сан, уулзалтын өрөө байрладаг бөгөөд эцэг эхэд зориулсан зочны байр зэрэг үйлчилгээний өрөө танхимуудтай.  Орон сууцны өрөө бүр гал тогооны тавилга бүхий зориулалтын өрөөтэй. 24 цагийн харуул хамгаалалт,камерын бүрэн хяналттай,төвийн эрчим хүч, бохир цэвэр ус, халуун хүйтэн усны нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон  хотын төвийн  А зэрэглэлийн бүсэд байрладаг юм. 2018-2019 оны хичээлийн жилд тус орон сууцанд 1000 шахам оюутан сууж, гадаад дотоодын 80 орчим багш гэр бүлээрээ амьдарч байна.
МҮИС-ийн оюутны дотуур байр нь МҮИС-ийн орон нутгаас ирсэн оюутнуудыг хүлээн авч, тэдний тав тухтай орчныг бүрдүүлэх эрхэм зорилготойгоор ажиллаж байна.

Оюутны орон сууцны хамт олон

Хөдөө орон нутгаас ирсэн 200 гаруй оюутныг жил бүр хүлээн авдаг ба оюутны байрыг оюутны хөгжлийн алба хариуцан ажилладаг бөгөөд МҮИС-ийн оюутны дотуур байрны дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.

" ТАНАЙД ХОНОЁ " Нэвтрүүлэгт МҮИС дотуур байрны элэгсэг хамт олон оролцож өөрсдийн нэг өдрийг хуваалцав.


Эрхэм оюутантаманай байранд бүртгүүлэхээр ирэхдээ дараах зүйлсийг бүрдүүлэх шаардлагатай:

  • Оюутны үнэмлэх
  • Төлбөр төлсөн баримт
  • Сургуулийн тодорхойлолт
  • Сургалтын албаны байранд орох зөвшөөрөл
  • Төв байрны 103 тоот бүртгүүлэх

Хаяг: Хаяг нь БГД 11-р хороо Баруун тасган

Утас: 96901111