Монголын Үндэсний Их Сургууль үүсгэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Монгол улсын үндэсний хэмжээний томоохон их сургуулийн нэг Монголын Үндэсний Их Сургууль үүсч байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан манай сургуульд ажиллаж байсан үе үеийн эрдэмтэн багш нар, төгсөгчид, мянга мянган шавь нартаа болон нийт ажилтан ажиллагсад, тэдний гэр бүлийнхэнд МҮИС-ийн Удирдах зөвлөлийн өмнөөс болон хувиасаа ойн баярын мэндийг хүргэе.

Хорин жилийн хугацаа бага хугацаа биш, хүний насаар бол сургууль маань эрийн цээнд хүрч байна. Өнгөрсөн 20 жилийн ололт амжилтын үндэс нь та бид гар сэтгэл нийлэн ажилласны зэрэгцээ хөгжлийн төлөөх үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ нэгдэж чадсан явдал юм.

Аливаа түүхэн ойг тэмдэглэнэ гэдэг бол баг, хамт олон өнгөрсөн түүхийнхээ алдаа онооноос суралцаж, хөгжлийн шинэ мөчлөгөө, шинэ үе шатаа эхлүүлэх боломжийг олгодог. Бид өнгөрсөн 20 жилд үндэсний хэмжээний тэргүүлэх сургуулийн түвшинд хүртлээ хөгжиж чадсан бол ойрын жилүүдэд бүс нутаг, дэлхийн хэмжээний шилдэг 500 их сургуулийн эгнээнд орох зорилго, зорилтыг тавьж байна.

Их сургуулийнхаа үнэт зүйлсэд тулгуурлан ирээдүйн Монгол залуусаа дэлхийн хэмжээний өрсөлдөх чадамжтай иргэн болгон төлөвшүүлж хөгжүүлэх үйлсэд тань улам өндөр амжилт хүсэн ерөөе.

     МҮИС-ийн үүсгэн байгуулагч, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Ерөнхий Захирал Л.Мөнхбат 2018.12.07


Монголын Үндэсний Их Сургуулийн үүсгэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн баярын мэндийг бүх цаг үеийн түүхийг бичилцэж явсан нийт эрдэмтэн багш, ажилчин албан хаагч, үе үеийн төгсөгч, нийт оюутан та бүхэндээ хүргэе.

Өнгөрсөн хугацаанд манай сургуульболовсролын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, өдгөө 13000 оюутантай Монголын хамгийн том сургууль болсон бөгөөд цаашид дэлхийн шилдэг 500 сургуулийн нэг болох зорилго тавин хичээнгүйлэн ажиллаж байна.

Монголын Үндэсний Их Сургууль 20 жилийн ойгоороо иноваци технологийн үндэсний төвийн нээлтээ хийж, багш судлаач, оюутнууд маань судалгаа шинжилгээ хийх, шинэ бүтээлээ бойжуулах, сургалтаас-судалгааны сургууль болох нөхцөл боломж бүрдэж байгаад туйлын баяртай байна.

Мөн гадаадын нэр хүнд бүхий их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж багш, оюутнуудаа гадаадад мэргэжил дээшлүүлэх, дадлага хийх, туршлага солилцох боломжийг бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллах болно.

Ирээдүйд  хамгийн эрэлттэй мэргэжлүүд болох нисэх инженерийн анги, агаарын тээвэр, био хүнс зэрэг шинэ мэргэжлүүдээр БНСУ-ын их дээд сургуультай хамтран ажиллаж байгааньоюутнууддааулс эх орондоо төдийгүй дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг олгож байна.

Монголын Үндэсний Их Сургууль гэсэн нэгэн гэр бүлд багтаж, нэг зорилгын төлөө мэдлэг оюун, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг эрдэмтэн багш, ажилчин албан хаагчид, төгсөгч, оюутнууддаа хамгийн сайн сайхан, эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

                                                МҮИС-ийн гүйцэтгэх захирал Сунь Юүнь Сонь (Ph.D)


Нийтэлсэн огноо: 4 сар, 2 долоо хоног өмнө