Монголын хамгийн том Монголын Үндэсний Их Сургууль

15000 гаруй оюутан, 700 гаруй багш ажилчидтай Монголын хамгийн том Монголын Үндэсний Их Сургууль нь Монголдоо анх удаа “ИННОВАЦИ ТЕХНОЛОГИЙН ТӨВ”-ийг ашиглалтанд оруулсан. Тус төв нь Их сургуулийн дэргэдэх гарааны компаниудыг бойжуулах зорилготой бөгөөд олон гарааны компаниудыг амжилттай эхлүүлээд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Энэ удаад МҮИС-ийн Мэдээлэл Технологи Дизайны Сургуулийн дэргэдэх Архитектур зураг төслийн компанийг амжилттай эхлүүлж нээлтээ хийлээ. Тус компаний удирдлагаар 37 жил архитекторын мэргэжлээр ажиллаж Япон улсын маш том том төслүүдийг амжилттай хийж гүйцэтгэсэн Япон багш Огота Сан тэргүүлж ажиллах юм.

Нийтэлсэн огноо: 2 долоо хоног, 1 өдөр өмнө