"Монгол Од" цогцолбор сургууль

АМЕРИК МОНГОЛЫН ХАМТАРСАН АНГЛИ ХЭЛ, МАТЕМАТИКИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ


Монгол-Од сургууль нь БГД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг Америк стандарттай бүрэн дунд сургууль юм. Манай сургууль 2014 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө 304 сурагч, 43 багш ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн чиг хандлагад нийцсэн “Дэлхийн иргэн” буюу өөрийн эрх, үүрэг, хариуцлагыг ухамсарласан, ирээдүйн зөв иргэнийг сурган хүмүүжүүлж, гагцхүү оюуны бус бие бялдрын хувьд эрүүл чийрэг, авьяаслаг, өөртөө итгэлтэй хувь хүн бэлтгэх нь бидний эрхэм зорилго юм. Бид монголын боловсролын системд тулгуурлан англи хэлний эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж Америкийн боловсролын стандартаас оновчтой туршлага, арга барилыг монголын боловсролын стандартад нэвтрүүлэн хичээлүүдийг улам сонирхолтой үр дүнтэй явуулахаар ажиллаж байна.Манай сурагчид байгалийн ухаан, математик, түүх нийгэм зэрэг хичээлүүдийг англи хэл дээр суралцаж төгсөхдөө англи хэлний C1 түвшний мэдлэгтэй, академик чадвартай болж төгсдөг төдийгүй дүүрэг, хот улсын чанартай уралдаануудад амжилттай оролцсоор ирсэн билээ. Түүнчлэн олон улсын англи хэл, математикийн олимпиад, Азийн таеквондогийн аваргын тэмцээний дэвжээнд олон улсын сурагчдыг түүчээлэн Монгол орныхоо далбааг мандуулсан амжилтуудыг гаргаад байна. 


Сургалтын онцлог

  • Цогц сургалт:
  • Үндсэн сургалт
  • Үдийн цай, Өдрийн хоол
  • Гэрийн даалгавар
  • Авъяас сонирхлыг хөгжүүлэх сургалт

Суралцах орчны давуу тал:

  • Сургуулийн стандартаар баригдсан 3560м.кв талбай бүхий 4 давхар өөрийн байртай.
  • Ажил гэр хаанаас ч хүүхдээ бүрэн харах боломжтой IP камерийн систем
  • Номын сан
  • Англи хэлний цахим кабинет
  • Мэдээлэл зүйн кабинет
  • Дуу хөгжмийн кабинет
  • Спорт заал
  • Амралтын болон тоглоомын өрөө
  • Цайны газар

Нэмэлт сургалт:

  • Сэтгэхүй хөгжүүлэх сургалт
  • Эрүүл мэнд, гоо зүйн сургалт
  • Шатар, даам, балет, бүжиг гимнастикийн сургалтууд
  • Сагсан бөмбөг, хөл бөмбөг

Сургалтын төлбөр:

Сургалтын төлбөр төлөлт

Сургуулийн төлбөрийн мэдээлэл

1 хүүхэд

Нэг айлын 2 хүүхэд суралцвал 2 дахь хүүхдийн төлбөрийг 20% хөнгөлнө

Жилээр

2.800.000₮

2,240,000₮

Хагас жилээр

1.600.000₮/3.200.000₮

1.200.000₮ /2.560.000₮

Улирлаар

1.166.000₮ /3.500.000₮

933.000₮ /2.800.000₮

Сараар

422.000₮ /3.800.000₮

338.000₮ /3.040.000₮


Сургалтын цагын хуваарь

Үйл ажиллагаа

6-9-р анги

1

Сургуульд ирэх

7.30-7.50

2

Хичээл

8.00-8.40

3

Хичээл

8.45-9.25

4

Хичээл

9.30-10.10

5

Үдийн цай

10.10-10.25

6

Хичээл

20.25-11.05

7

Хичээл

11.10-11.50

8

Хичээл

11.55-12.35

9

Хичээл

12.40-13.20

10

Өдрийн хоол

13.30-14.00

11

Амралтын цаг

14.00-14.30

12

Гэрийн даалгавар хийх

14.40-16.00

13

Хөгжүүлэх сургалт

16.05-17.25

14

Өдрийн цай

17.25-17.35

15

Хөгжүүлэх сургалт

17.40-18.20

16

Сургуулиас тарах

18.30


Хаяг: Улаанбаатар, БГД, 3-р хороо, хуучнаар Тээврийн товчооны эсрэг талд, Америк-Монголын хамтарсан “Монгол Од” цогцолбор сургууль

Вэб сайт: http://mongolod.mn/

Утас: 9673 3333