МҮИС-ийн Leader Student Awards - 2018 шинэ жилийн цэнгүүн боллоо.

Жил бүрийн яг энэ өдрүүдэд албан байгууллага, аж ахуй нэгж хуучин оны үнэлэлт дүгнэлтээ өгдөг. Монголын Хамгийн Том,Хамгийн чанартай боловсон хүчин бэлтгэдэг МҮИС нь  үндэсний хэмжээнд “Хамгийн их” буюу 500 сая хүртэлх хөнгөлөлт тэтгэлгээрээ тэргүүлдэг сургууль юм. Үүний хүрээнд МҮИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “МҮИС-Лидер оюутан – 2018 “ арга хэмжээг 2018 оны 12-р сарын 27 нд Чингисийн өргөө цогцолборт зохион байгуулагдаж лидер сурагчидаа шалгаруулан алдаршууллаа.


 Манлайлагч шигшээ баг – Гандболын шигшээ багийн хамт олон 


 Спортын салбарын манлайлагч оюутан– ЭЗБУС- ийн ГХГУ 1 курсийн оюутан Ж.Цэгмид


Нийгэм хүмүүнлэгийн салбарын манлайлагч оюутан – АУС  НАС 5 курсийн оюутан С.Абдулла


Урлагийн салбарын манлайлагч оюутан – ЭЗБУС-ийн БС 3 курсийн оюутан Чинхүсэл

Шилдгийн шилдэг оюутан – УУЭХИС-ийн АМБТ 4-р курсийн оюутан А. Анхбаяр

Манлайлагч клуб – уран илтгэл мэтгэлцээний Үндэсний Түүчээ клубын хамт олон


Өсөх ирээдүйтэй оюутан – АУС НЭМ ангийн 1-р ангийн оюутан Б.Дөлгөөн 

                   Манлайлагч анги – АУС НАС 5а ангийн хамт олон


     Манлайлагч оюутны байгууллага – АЖГХС – ийн оюутны холбоо


    АЖГХС-ийн захирал Мөнхнасан баярын нулимс урсгав. 

      Тус арга хэмжээний үеэр 3-100 хувь хүртэлх хөнгөлөлт урамшуулал авсан нийт оюутнуудад батламжийг МҮИС-ийн гүйцэтгэх захирал мөн салбар сургуулиудын захирлууд гардуулан цаашдын сурлагад нь  өндөр амжилт хүслээ.


      Мөн Өвлийн өвгөн аав энэ баярт хүрэлцэн ирж лидер сурагчиддаа бэлэг гардуулсан юм. 



      МҮИС түүхт 20 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэ арга хэмжээ нь нийт оюутан сурагчдийг хамарсан томоохон шинэ жилийн цэнгүүн болж өнгөрлөө. Арга хэмжээний үеэр урлаг соёлын алдартанууд ая дуугаа өргөн, оюутнууд нэгэндээ мэндчилгээ хүргэн, олон сайхан урлагийн үзүүлбэр дүүрэн дуутай хууртай урамшуулалтай баяртай арга хэмжээ ийнхүү болж өнгөрлөө.


            Нийтэлсэн огноо: 11 сар, 2 долоо хоног өмнө