МҮИС "Удирдах ажилтны зөвлөгөөн-2018" болж өнгөрлөө.

Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох зорилго тавин ажиллаж буй МҮИС-ийн удирдах түвшний ажилтан, албан хаагчдын үйл ажиллагааг сайжруулах зорилго бүхий "Удирдах ажилтны зөвлөгөөн-2018" сая 12 сарын 21 өдөр Рамада зочид буудлын хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө. 

Энэхүү чуулганы хүрээнд дээд боловсролын байгууллагын менежмент, шилдэг их сургуулиудын тэргүүн туршлагаас суралцаж, МҮИС-ийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийн ирэх улирлаас эхлэн эерэг, дэвшил өөрчлөлт авчрахуйц санал, шийдэлийг боловсруулах чухал зорилгуудыг агуулж байсан билээ. 

Зөвлөгөөнийг нээж МҮИС ТУЗ-ын дарга, үүсгэн байгуулагч Л.Мөнхбат үг хэллээ.

МҮИС-ийн гүйцэтгэх захирал  Сунь Юүнь Сонь "МҮИС-ийн өөрчлөлт ба шинэчлэлт" сэдвээр илтгэл  тавилаа. 

МҮИС ТУЗ-ын гишүүн Л.Гэрэлт-Од "Их сургуулийн засаглал ба соёл", "Их сургуулийн нөөц бүрдүүлэлт, санхүүжилтийн асуудал" сэдвүүдээр илтгэл тавив. 

МҮИС-ийн СБА-ны дарга Б.Амартүвшин "Дэлхийн шилдэг Их сургуулийн сургалтын үйл ажиллагаа" сэдвээр илтгэл тавив. 

МҮИС-ийн Багш хөгжлийн академийн захирал Ду Жэ Ү "Дэлхийн шилдэг Их сургуулийн багшийн хөгжил ба хөтөлбөрийн шинэчлэлт" сэдвээр илтгэл тавив. 

МҮИС-ийн Сургалт, Эрдэм шинжилгээ,Инноваци хариуцсан дэд захирал Г.Шийрав "Дэлхийн шилдэг Их сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгаа" сэдвээр илтгэл тавилаа.

Зөвлөгөөний 2-р хэсэгт нийт ахлах ажилтнууд маань өөрсдийн сонирхож буй илтгэлүүд дээр баг болон худаагдаж шийдвэрлэх асуудлуудын гарц, шийдлийг хэрхэн олж болох талаар ярилцан, өөрсдийн саналыг дэвшүүлэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Үүний дагуу өөрсдийн гаргасан санал санаачлагыг бусадтайгаа хуваалцан ирэх оноос даган мөрдөж хэвшүүлж болохуйц санаануудыг ажил хэрэг болгохоор төлөвлөсөн маш өндөр үр дүн бүхий зөвлөгөөн болон өнгөрлөө. 


Нийтэлсэн огноо: 2 сар, 4 долоо хоног өмнө