​Номын сан

                                                                           МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт багш ажилтан , үе үеийн төгсөгч, оюутан та бүхэндээ Монголын Үндэсний Их Сургууль байгуулагдсаны 20 жилийн ойн баярын гал халуун мэндийг дэвшүүлье.
Миний бие 2016 оноос Монголын Үндэсний Их сургуулийн номын сангийн эрхлэгчээр ажиллаж байна. Энэ хугацаанд номын сангийн хамт олонтойгоо номын дансыг нэгтгэх, бар кодыг зөвтгөн шинэчлэх зэрэг цаг үеийн чухал ажлуудыг амжилттай гүйцэтгэж “Шилдэг алба”-аар шалгарч байв. Мөн Дорнод Сибирийн салбар сургууль татан буугдахад ном, тавиурыг худалдан авч фондоо баяжуулсан, Солонгос, ОХУ-ын Буриад улсын Улан-Удэ хотын номын сангуудын туршлага судалсан зэрэг амжилт бүтээлээр дүүрэн байна.
Цаашид номын сангийн өндөр үзүүлэлт бүхий орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллах болно.
Ингээд Номын сангийнхаа хамт олны өмнөөс эрдэмтэн багш, оюутан залуус та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе. 

ОДООГИЙН БАЙДАЛ        

Номын сан нь 350 суудал бүхий нийтийн уншлагын 2, эрдэм шинжилгээ-судалгааны болон тогтмол хэвлэлийн уншлагын танхимаар8-21 цагийн хооронд 2 ээлжээр уншигчдад чөлөөт сонголтоор болон Хууль зүйн удирдлагын  салбар сургууль, оюутны байранд  ном сурах бичгийн солилцоогоор үйлчилж байна.  Архив-бэлтгэл, үндсэн, ойрын, лавлагаа, эрдэм шинжилгээ-судалгаа, чөлөөт сонголтын зэрэг фондод монгол, англи, хятад, солонгос, орос, япон хэлээр 23000 гаруйном, сурах бичиг, бакалавр, магистрын дипломын ажлууд хадгалагдаж байна.Үүнээс 18000 ном, сурах бичиг  цахим каталогт  бүртгэгдсэн. Жил бүр 40-50 сая төгрөгийн  ном авч фондын баяжилт хийдэг.                                                                                     

ЭРХЭМ ЗОРИЛГО

МҮИС-ийн номын сан нь тус сургуулийн багш, оюутан, нийт уншигчдад хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилж, мэдлэг боловсролоо хєгжvvлэх түшиц газар нь байж цахим мэдээллийн нээлттэй ая тухтай орчинг бүрдүүлэн үйлчлэхэд оршино.

Хичээлийн жил бүрд зорилгоо тодорхойлдог . 2016-2017 оны хичээлийн жилд “Уншигчдын суух ая тухтай орчинг бүрдүүлэх”, 2017-2019 онд ”Номын сангийн мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх” зорилт тавин ажиллаж байна

Үндсэн зорилтууд:

            1.Уншлагын танхимууд, ажлын байр, номын фондын ая тухтай  орчинг бүрдүүлэх

            2.Номын бүртгэл, тооцоог дүрэмд нийцүүлэн хийх

            3.Ном сурах бичгийг жил бүр сургалтын  хөтөлбөрийн дагуу бүрдүүлэх       

            4.Уншлага үйлчилгээ /ном олголт/ үзүүлэх гэсэн зорилтуудыг хэрэгжүүлж ажилладаг.

Хөгжлийн хэтийн төлөв, алсын хараа

Одоогоор 22,000 гаруй Монгол, Орос, Япон, Хятад, Англи сурах бичгийг цахим каталогт бүртгэсэн бөгөөд эдгээр номыг шинжлэх ухааны төрлөөр ангилан тавиурт байрлуулан фондын баяжилтаа арвижуулан уншигчдын хүртээл болгон ажиллана. Мөн цахим каталогийн орчин бий болгож уншигчдад номын сангийн хэрэгцээт мэдээллээ орчин үеийн техник тоног төхөөрөмжийн тусламжтай,  хурдан шуурхай, цаг алдалгүй олж авах нөхцөлийг бүрдүүлж,  хайлтын компьютертэй болгохыг зорин ажиллаж байна.

Номын сангийн  үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн, ном сурах бичиг, шинэ номын мэдээ, чөлөөт танин мэдэхүйн өгүүллэг, тууж роман гэх мэт бодит мэдээ мэдээллийг багш, оюутан бүрт цаг тутамд сошиал ертөнцөөс  үзэх  боломжийг бий болгож өөрийн цахим хуудастай болсон ба цаашид улам баяжуулан ажиллах болно

Номын санд Оюутанд зориулсан чөлөөт цагийн булан бий болгож хувийн ном сурах бичгээ солилцож унших шинээр хэвлэгдэж буй уран зохиолын ном сурах бичгийг шимтэн үзэж, унших боломжийг бүрдүүлнэ.