Олон улсын харилцааны сургууль

Захирлын мэндчилгээ

Сайн байна уу? Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, доктор, профессорууд болон оюутан залуус, үе үеийн төгсөгчид та бүхэндээ МҮИС-ийн түүхт 20 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье! Манай Олон Улсын Харилцааны Сургууль нь анх Хүмүүнлэгийн ухааны тэнхим нэртэй байгуулагдаж байсан ууган сургууль бөгөөд өдгөө тус сургуульд 500 гаруй оюутан, 30 гаруй эрдэмтэн профессор багш, тэр дундаа Америк, Австрали, Орос, Хятад, Солонгос, Япон улсын мэргэжилтэн багш нар мөр зэрэгцэн ажиллаж байна. Даяаршлын үйл явц дэлхий нийтийг хамарч, нийгмийн хөгжил асар хурдтай урагшилж байгаа энэ цаг үед Монгол улс дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхах тэр цаг хаяанд ирж, бидний бэлтгэн гаргаж буй мэргэжилтэнгүүд хоёр ба түүнээс дээш гадаад хэлийг эзэмшсэн байх нь одоо цагийн шаардлага болжээ. Манай сургууль нь өрнийн ба дорнын орнуудын хэл, соёл, орон судлал, олон улсын харилцаа, сэтгүүл зүйн мэргэжлүүдээр бакалаврын сургалт явуулдаг. Бид оюутнуудад гадаад хэл, соёлыг судлуулахын зэрэгцэээх орон, эх хэлээрээ бахархах хүмүүжил, төлөвшлийг олгоход анхааран ажилладаг. Гар нийлсэн олон улсын баг хамт олон амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байгаагийн үр дүнд сүүлийн хоёр жилд Олон улс гадаад харилцааны ажилтан мэргэжлээр сурч төгссөн гадаад оюутнууд нь эх орондоо буцан очиж ажил хөдөлмөр эрхэлжтөрөлх сургуулийнхаа нэрийг олон улсад гаргажэхлээд байна. Өнгөрсөн хугацаанд бид хөгжил дэвшил рүү тэмүүлж ирсэн бол одоо ололт, амжилтаараа бусдыг дагуулах, манлайлах зорилго тавин ажиллаж байна. ИнгээдМонголоороо овоглосон Үндэсний Их Сургуультай ажил амьдралаа холбосон хүндэт үүсгэн байгуулагч, үе үеийн захирал, эрдэмтэн багш, судлаач, профессорууд, албан хаагч, суралцагч болон тэдний гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсэхийн ялдамд та бүхний сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны эрдмийн их ажилд өндрөөс өндөр амжилт хүсье! Олон Улсын Харилцааны Сургуулийн Захирал П. Алимаа.

Танилцуулга

ОУХС БАЙГУУЛАГДСАН ТҮҮХЭН ЗАМНАЛ Монголын Үндэсний Дээд сургуулийн удирдах зөвлөл, үүсгэн байгуулагчдын саналыг үндэслэн 2001 оны 11 сарын 05 өдрийн 127 тоот тушаалаар “Хүмүүнлэгийн ухааны тэнхим” байгуулагдсан нь өнөөгийн Олон Улсын Харилцааны сургуулийн үндэс болжээ. Тухайн үед анхны эрхлэгчээр Х.Ариун-Эрдэнэ томилогдон ажиллаж байв. 2004-2005 оны хичээлийн жилд Монголын Үндэсний Дээд сургуулийн “Хүмүүнлэгийн ухааны тэнхим” нь Бүгд найрамдах Солонгос улсын “Jeonju”-гийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар тус хичээлийн жилд "Солонгос хэл, орон судлал"-ын мэргэжлийн ангиа шинээр нээсэн байна. 2005-2006 оны хичээлийн жилд Компьютер гадаад хэл, Компьютер програм хангамж зэрэг мэргэжлийн ангиудыг шинээр нээснээр Мэдээллийн технологийн тэнхим байгуулагдаж улмаар "Хүмүүнлэгийн ухааны тэнхим", "Мэдээллийн технологийн тэнхим"-үүдийн бааз суурь, сургалт-судалгааны чиглэлийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж, Монголын Үндэсний Дээд сургуулийн удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл, захиргааны зөвлөлийн хурлаас “Гадаад хэл, Компьютер, Менежментийн салбар сургууль” (ГХКМС)-ийг байгуулсан нь МҮИС-ийн түүхэнд 4 дэх салбар сургууль болсон ба анхны захирлаар дэд профессор П.Алимаа ажиллаж байсан. ГХКМС нь Солонгос хэл орон судлал, Хятад хэл орон судлал, Япон хэл орон судлал, Компьютер програм хангамж, Компьютер график дизайн, Олон улсын гадаад харилцааны ажилтан, Англи хэл орон судлал, Орос хэл орон судлал, Англи хэлний-орчуулагч зэрэг мэргэжлүүдээр сургалт явуулж  байсан. 2008-2009 оны хичээлийн жилд өргөжин тэлж, түүний бүрэлдэхүүнд дараах тэнхимүүд шинээр нээгдсэн байна. Үүнд: Ерөнхий эрдмийн тэнхим Дорно дахины хэл судлалын тэнхим Англи-Америк судлалын тэнхим Олон улсын харилцааны тэнхим Мэдээлэл технологийн тэнхим Математикийн тэнхим 2011-2012 оны хичээлийн жилээс програм хангамж, график дизайн, компьютер гадаад хэлний мэргэжлийн ангиуд болон математикийн тэнхим, мэдээллийн технологийн тэнхмүүдийг ММТС сургууль, гадаад хэл орон судлал, олон улсын харилцааны ангиудыг ...