УИХ-ЫН ГИШҮҮН Б. САРАНЧИМЭГ ӨНӨӨДӨР МҮИС-Д АЙЛЧИЛЛАА


        

        МҮИС-ийн захирал доктор, дэд профессор Б.Дашдолгорын урилгаар УИХ-ын гишүүн, УИХ-ын МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг өнөөдөр МҮИС-ийн эрдэмтэн багш нар, оюутан залуустай уулзаж, амьдралын туршлага, амжилтын түүхээсээ хуваалцаж халуун дотно яриа өрнүүллээ.



       УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нь нийслэл хотын иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнддээ анхаарч дугуй унах, гүйх таатай орчин болох үндэсний цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах их үйлсэд гар бие оролцож, Монгол улсын ногоон байгууламжид үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

      Б.Саранчимэг гишүүн шатрын спортыг дэмжиж, иргэдэд хүртээл болгох зорилгоор “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачилж, амжилттай хэрэгжүүлж ирсэн. “Ногоон бэрс” хөтөлбөрийн хүрээнд боловсролын бүхий л салбар болоод айл өрхүүдийг шатаржуулан, шатрын спортод амжилт гаргахыг ерөөдөг. Жил бүр уламжлан болгон “Ногоон Бэрс“ шатрын тэмцээнээ хавар, намар хүүхэд залуучууд мөн насанд хүрэгчдийн дунд зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдрийн уулзалтын үеэр МҮИС-д “Ногоон бэрс” шатрын клубийг нээж өгөхөө амласан юм.



       Б.Саранчимэг гишүүн МҮИС-ийн оюутнуудтай уулзаж ярилцахдаа ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуульд Удирдлагын автоматжуулалтын системийн инженерээр сурч байсан тухайгаа дурсан ярьж, МҮИС-ийн оюутнуудад үнэтэй зөвлөгөө өглөө.
Тэрээр МҮИС-ийн талаар сэтгэгдлээ хуваалцахдаа:
     МҮИС-ийн давуу тал, өргөн боломжийг сайшааж, боловсролын бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж, 11 бүрэлдэхүүн сургууль, 700 гаруй эрдэмтэн багш, 15000 оюутантай Үндэсний хэмжээний томоохон сургууль болон Бакалавр, магистр, докторын 73 мэргэжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаад амжилт хүсэж баяр хүргэсэн юм.



    Оюутнуудын асуусан асуултад нээлттэй хариулж, сурч боловсрох тал дээр дэмжиж ажиллахаа мэдэгдэж, багш сурагчидтай дурсгалын зураг татуулсан УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтээ баярлалаа.Үнэтэй цаг заваа зориулан манай сургуульд айлчилсан эрхэм гишүүндээ сургуулийн хамт олны зүгээс талархал илэрхийлье.



Нийтэлсэн огноо: 2 долоо хоног өмнө