Уул уурхай, эрчим хүч, инженерийн сургууль

Захирлын мэндчилгээ

Монгол улсын Хамгийн том их сургууль Монголын Үндэсний Их Сургууль /МҮИС/ үүсгэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн баярын мэндийг Уул уурхай, Эрчим хүч, Инженерийн Сургууль /УУЭХИС/ үе үеийн төгсөгчид, оюутнууд, эрдэмтэн багш, хамтран ажилладаг байгууллагууддаа өргөн дэвшүүлье. Манай салбар сургууль Монгол улсын хөгжлийн тэргүүлэгч салбар болох Уул уурхай, Эрчим хүч, Инженерийн салбарт эрэлт хэрэгцээтэй манлайлагч боловсон хүчинг бэлтгэн гаргаж улс орны бүтээн байгуулалт, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулсаар ирсэн. Бидний эрхэм зорилго бол “Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч мэргэжилтэн, судлаач, энтерпренёруудыг бэлтгэн” гаргах юм. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн багш нараас бүрдсэн чадварлаг хамт олон элсэн суралцагчдыг МҮИС-ийн оюутны 4 талт хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 1. Мэргэжил 2. Харилцаа 3. Сэтгэлгээ 4. Бие бялдрыг өв тэгш хөгжүүлэхийн зэрэгцээ академик сургалтын тогтолцооноос мэдлэг боловсрол, ур чадвар, бодит үр дүнд суурилсан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалтын зохистой хувилбарыг сонгож манлайлагч мэргэжилтнүүдийг 3 хөтөлбөрийн баг, 13 мэргэжлээр инжнер мэргэжилтэн бэлтгэн гаргаж байна. Салбар сургуулийн хөгжлийн хүрээнд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг эзэмшүүлэгч эрдэмтэн, судлаач багш нарыг хөгжүүлэхээр дэлхийн топ-500 их сургуулиудтай шинжлэх ухаан, инноваци, технологийн шинэ санаа, шийдлийг хамтран боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэн Start-up компаниудыг нээн ажиллуулж байна. Монгол улсын залуу үе, оюутан төгсөгчид, тэдгээрийн гэр бүл, хамтран зүтгэгчиддээ эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн, шинжлэх ухаан, инноваци, технологийн шинэ санаа, шийдлийг түгээн дэлгэрүүлэгч манлайлагч иргэн байх болтугай хэмээн мэндчилж байна. Уул уурхай, Эрчим хүч, Инженерийн Сургуулийн Захирал Г. Хишигдорж

Танилцуулга

УУЛ УУРХАЙ, ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬМҮИС-ийн 20 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш нар, ажилтан албан хаагчид болон оюутан суралцагч, төгсөгч шавь нартаа хандан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байгаа минь хүлээн авна уу     МҮДС-д 2006-2007 оны хичээлийн жилд Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт гэсэн 2 мэргэжлээр элсэлт авч сургалтын үйл ажиллагаа эхэлсэн. Тухайн үед Ч. Нармандах захиралтай Аялал Жуулчлалын салбар сургуулийн харьяалалд үйл ажиллагаа явуулж байсан. МҮДС-д 2006-2007 оны хичээлийн жилд Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт гэсэн 2 мэргэжлээр элсэлт авч сургалтын үйл ажиллагаа эхэлсэн. Тухайн үед Ч.Нармандах захиралтай Аялал Жуулчлалын салбар сургуулийн харьяалалд үйл ажиллагаа явуулж байсан. 2007-2008 оны хичээлийн жилд бие даасан тэнхимийн зохион байгуулалтанд шилжин “Инженер технологийн Тэнхим” байгуулагдаж монгол улсын зөвлөх инженер Г.Гэрэлхүү анхны тэнхимийн эрхлэгчээр нь ажиллаж байжээ.  2009 оны 10 сард Д.Энхчимэг тэнхэмийн эрхлэгчийн үүрэгт ажлыг 2 мэргэжлийн анги 170 оюутантайгаар хүлээн авчээ. 2010 оны хавар Уур уурхай, Барилга инженерийн сургууль байгуулагдсан. Манай сургууль нь  2018-2019 оны хичээлийн жилд нийт 13 мэргэжлээр 3 хөтөлбөрийн багийн хүрээнд харьяалагдах 350 гаруй оюутан суралцаж байна. Одоогийн байдлаар манай сургуулийг нийт ...... оюутан инженер техникийн мэргэжлээр төгссөн байна.  Мөн оюутнууддаа профессор 4, дэд профессор 2, шинжлэх ухааны доктор 1, доктор 3, докторант 4, магистр 12, магистрант 3 нийт 29 үндсэн болон цагийн багшнартай бүрэлдэхүүнтэй сургалтын баг үйлчилж байна.Салбар сургууль сургалтын 12 танхим 5 лабораторитой. СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУД: - Уурхайн цахилгаан машин механизмын лаборатори - Уурхайн зураг зүйн лаборатори - Уул уурхайн программ хангамжийн лаборатори ...