Харилцаа ба сэтгэлгээний ур чадвар хөгжүүлэх клуб

  • Багш бүр зааж буй хичээлийн агуулга арга зүйг сэтгэлгээний ур чадварыг хөгжүүлэх талаас нь шийдэж чаддаг болох
  • Хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулах
  • Төслийн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах
  • Шинэ санаачлага болон бүтээлч ажлын уралдаан явуулах
  • Өөрийгөө илэрхийлэх, бусадтай мэтгэлцэх, илтгэл тавих чадвараа нэмэгдүүлэх

Зорилго

  • Зөв хандлага төлөвшүүлэх/буруу зуршлыг зөв зуршлаар солих эрх, үүргээ ойлгох/ хариуцлага хүлээх чадвартай болох
  • Шинийг санаачлагч манлайлагч байх
  • Сэтгэлгээний олон талт чадварыг эзэмших

Клубүүд:

1. “Үндэсний түүчээ” клуб:  Тус клуб нь 2014 оны 2 дугаар сарын 9-ны өдөр байгуулагдаж,  одоог хүртэл уран илтгэл мэтгэлцээнээр дамжуулан оюутан залуучуудыг хөгжүүлж, өөртэй итгэлтэйгээр өөрийнхөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг, хувь хүний хөгжил болон харилцаа хандлагаараа манлайлагч оюутныг бэлтгэж байна.                                      

 Тэргүүн: ЭЗБУС-ийн 3-р курсийн оюутан Б.Янжинлхам

2.  Монголын анхны жишиг “Оюутан цагдаа” бүлгэм:  Тус бүлгэм нь  2013 онд  ХЗУС-ийн иргэний аюулгүй байдлын 3-р ангийн оюутан Б.Отгонбаяр, Ц.Галсантогтох  нарын санаачлагаар 7 гишүүнтэйгээр анх үүсгэн байгуулагдсан. МҮИС-ийн стратегийн болон эрхэм зорилго, үнэт зүйлийг эрхэмлэн сургуулийн дүрэм, дотоод журам, оюутны дөрвөн талт хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах зорилго бүхий оюутны сайн дурын байгууллага мөн үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэх, шуурхай хүртээмжтэй ажиллах зарчмыг мөрдөнө.

Тэргүүн: ЭЗБУС-ийн 4-р курсийн оюутан Б.Отгонгэрэл   

3. “GOLDEN CHANCE” хөтлөгчийн клуб : Манай клуб нь 2017 оны 10  сарын 20-ны  өдөр байгуулагдсан бөгөөд оюутан залуучуудыг хөгжүүлэн  чадварлаг  хөтлөгчийг бэлтгэнэ. 

Тэргүүн: БС-ийн 2-р курсийн оюутан Б.Хулан

4. “Тэмүүлэл” клуб: Манай клуб нь Ангаахын их сургуулийн салбар клуб бөгөөд улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулж, оюутан залуучуудыг эерэг хандлага руу уриалж манлайлагчдыг бэлтгэдэг. 

Тэргүүн: АУС-ийн 3-р курсийн оюутан М.Дулмаа