Хууль зүй удирдлагын сургууль

Захирлын мэндчилгээ

Хууль Зүй Удирдлагын Сургууль нь МҮИС- ийн ууган сургуулиийн нэг бөгөөд 1998 оноос сургалтын үйл ажиллагааг эхлүүлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж эх орондоо олон мянган мэргэжилтэнг бэлтгэж ирсэн баялаг түүхтэй. Эдүгээ МҮИС- ийн ХЗУС- ийг төгсөгчдөөс төр, хувийн хэвшилд ард олныхоо амар амгалан байдлыг сахиулахад өөрийн хүч оюун, эрдэм мэдлэгээ дайчлан, улс эх орныхоо өнцөг булан бүрт амжилттай ажиллаж байна. Түүнчлэн төгсөгчид маань хууль сахиулах байгууллагад ажиллан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, ард иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нь барагдуулахад хууль ёсыг чандлан сахиж, ур ухаанаа уралдуулж, чин үнэнчээр зүтгэж байгаагаар нь бахархдаг билээ. Бидний өнөөгийн зорилт нь эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, инновацийг чухалчилж, нийгмийн үйлчилгээний цар хүрээ, чанараар Монгол Улсын хэмжээнд тэргүүлж Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйч, аюулгүй байдлын ажилтнуудыг бэлтгэдэг сургууль болно.Дээрх зорилтуудыг хангахын тулд “Хариуцлага- Цагийн менежмент- Чанар- Үр дүн” гэсэн зарчмыг багш, оюутнууд баримтлан сургалт, судалгааны үйл ажиллагааг амжилттай явуулж байна. 2013 оны шинэ хичээлийн жилээс эхлэн мэргэжлийн 2 хөтөлбөр /эрх зүй, аюулгүй байдлын ажилтан /, 2015 оноос цэргийн эрдэмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн 30 гаруй багш, 2000 гаруй оюунтай өдөр, орой, эчнээ хэлбэрээр баклавр, магистр, докторын сургалт явуулж байна Багш, судлаачдын 28% доктор, 60% докторант, 12% нь магистр, 45% нь мэргэшсэн болон олон улсын зэрэг, цолтой багш нар ажиллаж байна. Сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг жил тутам өргөжүүлэн арав орчим гадаадын их сургууль, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Манай салбар сургуулийн хамт олон сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, урлаг спортын өндөр амжилтаа улам бататган цаашид “Оюутны 4 талт хөгжил”- ийг ханган “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-т тулгуурлан салбартаа болон олон улсад танигдсан мэргэжилтэнг бэлтгэх зорилгоо хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна. Энэхүү ололт амжилтыг бүтээсэн болон одоо хамтдаа бүтээлцэж байгаа эрдэмтэн багш нар, оюутнууд, ажилтнууддаа амжилт хүсэн талархал илэрхийлье. Хууль Зүй Удирдлагын Сургуулийн Захирал Ц.Баттуяа

Танилцуулга

Эрхэм зорилго:  “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-т тулгуурлан салбартаа болон олон улсад танигдсан мэргэжилтэнг бэлтгэх “Оюутны 4 талт хөгжил”- ийг ханган мэрэгжилийн ур чадвар, бие бялдар, гоо зүй, сэтгэлгээ болон хандлага харилцааны ур чадварыг нь өнөөгийн түвшинд хүрсэн эрх зүйч, хуульчид бэлтгэхэд оршино. Зорилтууд:  Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд идэвхитэй оролцож, инновацид сууриалсан судалгаа шинжилгээний ажлыг тэргүүлэх зэрэгт тавьж ажиллана Багш нараа гадаадын Их Сургуульд докторантын сургалтанд бодлоготойгоор хамруулах Багш нарын бүрэлдхүүнд докторын зэрэгтэй эрдэмтэн нарын хувийг нэмэгдүүлэх Бүрэлдэхүүн сургуулийн багш нараас хуульч, өмгөөлөгчийн эрх авахад анхаарч ажиллах Хууль Зүйн Удирдлагын Сургуулийн түүхэн замнал: Гэгээрлийн сайдын 1998 оны 7-р сарын 09-ний өдрийн 154 тоот тушаалаар “Энгима” ХХК-ний дэргэд “Чандмань- Эрдэнэ” нэртэй, коллежийг Эдийн засаг, Эрх зүй гэсэн хоёр мэргэжлийн ангитай байгуулж сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй билээ.  Улмаар цаашдын хөгжлийн явцад Монголын Үндэсний Дээд Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль болон өргөжин тэлж, хөгжсөн ууган  салбар сургуулийн нэг болох Хууль Зүй Удирдлагын Сургууль зохих байр суурь эзэлж байна.     Энэхүү сургалт судалгааны чиглэмж бүхий сургуулийг анх үүсгэн байгуулж санаачлагчид нь “Энигма” компаний захирал Д.Мөнхбат, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Жанцан нар байв.         ХЗУС-ийн бүрэлдэхүүнд 2009 онд Иргэний Аюулгүй Байдал, Бие Хамгаалах анги нээж хичээл сургалт эхэлсэн буюу хожим 2016 онд Аюулгүй Байдал гэж нэршсэн бөгөөд түүний зорилго нь байгууллага хувь хүний аюулгүй байдал, түүний удирдах, зохион байгуулах, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг  бүхий байгууллагад хөрвөн ажиллах чадвартай мэрэгжилтэн бэлтгэхэд оршиж байна. Мөн 2015 онд Цэргийн эрдэм хэмээх сургалт зохион байгуулж, сургалтыг зөвхөн ХЗУС төдийгүй МҮИС-ийн бүх салбар сургуулийн ...

Хөтөлбөр

Хууль зүй удирдлагын сургууль