ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАГДЛАА.

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарилгаар Монголын Үндэсний Их Сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Л.Мөнхбат “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор 2019.03.18ны өдөр шагнагдлаа. Бүтэн 20 жилийн түүхийг бүтээж, Монголын боловсролын салбарт хамгийн анхдагч эрдэм шинжилгээнд суурилсан Инноваци технологийн төвийг босгон байгуулж буй МҮИС хамт олонд халуун баяр хүргэе. 

Нийтэлсэн огноо: 3 сар өмнө