“УНИВЕРСАЛ” ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ



МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ УНИВЕРСАЛ КОЛЛЕЖ


СУРГУУЛИЙН УРИА: БИД БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ БЭЛТГЭНЭ

АЛСЫН ХАРАА:  Олон улсын жишигт нийцсэн чадварлаг баялаг бүтээгчдийг бэлтгэдэг үндэсний Тэргүүлэх сургууль болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО:  Мэдлэг, чадамжид суурилсан, бүтээлч зан төлөвшсөн, зорилготой, олон талаар сэтгэдэг,   дэлхийн зах зээлд өрсөлдөгчдийг бэлтгэнэ.



ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Дэлхийг хамран буй хүчтэй өрсөлдөөн нь УПК-ийг ямагт хурцлан сайн сургууль байхыг шаардаж байна. Бид суралцагсаддаа зорилгод нь нийцсэн  сургалтын цогц чадамжийн  хөтөлбөрийг тасралтгүй сайжруулж шаталсан сургалтын уян хатан системийг хэрэгжүүлж, суралцах хугацаандаа  дадлагаа цалинтай хийх, “Гарааны бизнес” эрхлэх боломжийг бүрдүүлсэн билээ.    

 Мэргэжлийн Боловсролын салбарт багшийг давтан сургах, мэргэшүүлэх, заах арга зүйн ур чадварыг байнга сайжруулж  өсвөр залуу үеийнхэнд мэргэжил эзэмшүүлэхийн зэрэгцээ тэдний бие бялдар, авъяас чадварыг хөгжүүлэх олон хөтөлбөр хэрэгжүүлсээр байна.

Өнөөдрийн байдлаартус Коллеж нийт 17 мэргэжлээр 800 гаруй суралцагчид, 40 гаруй багш, ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж улс эх орондоо баялаг бүтээгчдийг бэлтгэдэг томоохонсургуулийн жишигт хүлээн зөвшөөрөгдөж чадсан. 

      Тус сургуулийн үнэ цэнэтэй хүмүүс болох багш нарын бүрэлдэхүүнд: МУ-ын зөвлөх инженер 4, мастер багш 2, Тэргүүлэх багш 3, Заах арга зүйч багш 7, ахлах багш 6 ажиллаж байгаа ба нийт багшийн 70% нь магистр, докторын зэрэгтэй ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд  600 гаруй суралцагч төгсч 87%  нь ажилтай, орлогтойболж улс орны хөгжилд хувь нэмэр оруулсаар байна.  

Манай хөдөлмөрч, бүтээлч хамт олон он цагийг ахиц дэвшлээр угтан, тогтвортой хөгжин бэхжиж МУ-д төдийгүй дэлхийд танигдсан сургууль болох итгэл дүүрэн ажиллаж байна

Та бүхэнд амжилт хүсье. УПК захирал Д. Энхчимэг

УПК нь 2013 онд ХЯ-ны сайдын А/161 тоот тушаалаар “ЮНИВЕРСАЛ” МСҮТ нэртэй байгуулагдаж захирлаар Д.Энхчимэг,Сургалтын менежер Б.Өлзийтэгш,Үйлдвэр сургалтын менежер Б.Болортунгалаг, цагийн 4багштайүйл ажиллагаагаа эхэлж байв.

2014 оны ХЯ-ны сайдын  А/251 тоот тушаалаар “УНИВЕРСАЛ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ”болон өргөжсөн юм.

- 2013-2014 оны  хичээлийн жилд: 4 мэргэжлээр 49 суралцагч, 2 багштай үйл ажиллагаагаа эхэлж байсан.

-2014-2015 оны хичээлийн жилд 6 мэргэжлээр 257 суралцагч, 19 багш.

-2015-2017 оны хичээлийн жилд 16 мэргэжлээр 683 суралцагч25 багш.

-2017-2018 оны хичээлийн жилд 17 мэргэжлээр 734 суралцагч35 багш.

-2018-2019оны хичээлийн жилд 17мэргэжлээр 800 суралцагч40багштай ажиллаж байна.


  1. Барилгын засал чимэглэлчин
  2. Барилгын цахилгаанчин
  3. Барилгын сантехникч
  4. Барилгын модон хийцийн мужаан
  5. Барилгын өрөг, угсрагч
  6. Гагнуурчин
  7. Тогооч
  8. Нярав төлбөр тооцоо, цалин хөлсний
  9. Уул уурхайн өрөмдлөгийн мастер
  10. Гүний хайгуулын өрөмдөгч

Дээрхи мэргэжлүүдээр 1-10 сарын хугацаатай захиалгат болон мэргэжил олгох түр сургалт явуулдаг.


МСҮТөвийг төгсөгчид болон бүрэн дунд боловсролтой элсэгчдийг элсүүлэн 1,5 – 3 жил суралцагчдыг техникийн дунд боловсрол олгоно. Үүнд:

  1. Зам гүүрийн техникч
  2. Аюулгүй ажиллагааны техникч
  3. Цахилгааны техникч

МАНАЙ СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛУУД: Хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай Сургалтын стандарт хангасан тохилог орчинтой Төгсөгчид ажлын байраар хангагдана Суралцагчид сар бүр 70000 төгрөгний тэтгэлэг авна. Шаталсан уян хатан системтэй Амжилттай сайн суралцвал тухайн мэргэжлээрээ МҮИС-д хөнгөлттэй нөхцөлөөр дэвшин суралцах боломжтой     

                                     Нийт 17 шинэ дадлагын бааз байгуулагдаж нээлт хийв.
                

         Төгсөлтийн “Эрдмийн баярын “ арга хэмжээ. Нийт: 600 гаруй суралцагч төгсгөсөн.                             

          Богд хан ууланд өөрсдийн хийсэн хогийн сав, модон самбар байрлуулав.

МАНАЙ СУРГУУЛИЙН ХАЯГ: БГДүүрэг 11-р хороо, ЭХЭМҮТ-ийн урд Монголын Үндэсний Их Сургуулийн 1-р байр

ВЭБ САЙТ: http://universal.edu.mn/

ХОЛБОГДОХ УТАС: 91119900, 99057887, 98024040, 90070505, 88982646