2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18-НЫ БЯМБА ГАРАГТ АВТОМАШИНГҮЙ ӨДӨР БАЙНА

     

      Манай улс "Улаанбаатар Марафон" нэртэй олон улсын чанартай үйл ажиллагааг таван жил дараалан амжилттай зохион байгуулсан. Энэ онд зургаа дахь жилдээ зохион байгуулахаар ажиллаж байна. 

"Улаанбаатар Марафон-2019" Олон улсын гүйлт 2019 оны 5 дугаар сарын 18-нд Сүхбаатарын талбайд болно. Бүртгэл 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл явагдаж байна.
      Энэ жил олон байгууллага "Улаанбаатар Марафон-2019"-д нэгдэхийн зэрэгцээ хамтран зохион байгуулалтад нэгдэх байгуулгын тоо нэмэгджээ. Тэдний нэг нь МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ИХ СУРГУУЛЬ болох боловсролын бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж буй, 11 бүрэлдэхүүн сургууль, 700 гаруй эрдэмтэн багш, 15000 оюутантай, Бакалавр, магистр, докторын 73 мэргэжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа МҮИС юм.

МҮИС нийт 1000 оюутанаа  "Улаанбаатар Марафон-2019"-д нэгдүүлж, 300 оюутанг зохион байгуулах ажилд оролцож, 700 оюутан хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөнө. 

Энэ өдөр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл 08:00-18:00 цагийн хугацаанд автомашингүй бүс болдог. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Тээврийн цагдаагийн албанаас автомашингүй өдрийн хүрээнд замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах болон бусад холбогдох ажлыг төлөвлөгөөг гаргаж, дуусгаад нийтэд мэдээлэл өгөх аж.

Нийтэлсэн огноо: 2 долоо хоног өмнө